
Тус компанийн хувьд хамгийн сүүлд ухаалаг гар утасны сүүлийн загвар “I-Phone 5”- ыг гаргаад байгаа. Дашрамд дурьдахад, тус компанийн сүүлчийн загвар ухаалаг гар утас “I-phone 5”-ын хэрэглэгчид гомдол мэдүүлжээ. Учир нь сүүлийн загварын камерт хурц гэрэл чернилэн ягаан өнгөтэй гараад байгаа аж. Шинжээчдийн гаргаснаар нарны гэрэл “4S” загварт бага зэргийн ягаан туяатай гарсан бол “I-Phone 5”- ын камерт тод чернилэн ягаан өнгөөр ялгарч гарч байгаа юм байна. Хэрэглэгчдийн гомдол долоо хоногийн өмнөөс эхэлсэн аж. Уг нь энэ загварын хувьд өмнөхөөс илүү амжилт гарган худалдаалалт “I-Phone 4” загвараас хэд дахин нэмэгдсэн билээ

Харин энэ үеэр өрсөлдөгч “Samsung” компанитай зохиогчийн эрхийн асуудлаар шүүхдэлцэн хэд хэдэн гар утасны загварын АНУ дахь худалдаалалтыг нь хориглуулаад амжсан байна. Үүнээс гадна АНУ-ын Калифорни мужийн Сан Хосе хотын Шүүх “Samsung” болон “Apple” компаниудын хооронд үүссэн зохиогчийн эрхийн талаархи маргааныг хянан хэлэлцээд, шийдвэрээ америкийн компанийн талд гаргажээ. Ингэснээр “Samsung” компани 1.05 тэрбум ам.долларын нөхөн төлбөр төлөх ёстой болгож байв. “Apple” компани анх дизайн хуулбарласан шалтгаанаар “Samsung”-aac 2,5 тэрбум ам.доллар нэхэмжилж, шүүхэд хандсан юм. “Samsung” хариуд нь гүтгэлэг тараасан хэмээн 399 сая ам.доллар нэхэмжилж байсан билээ.