Хамгийн богино хугацаанд хамгийн нөлөөтэй болж, оны онцлох хүний жагсаалтад дээгүүр бичигдсэн рэппер PSY-ийн амьдралын түүхийг фото зургаар нь харуулж байна.
Ганнамын хүү. Пак Жае Сан буюу PSY долоон настайдаа. Ганнамын баячуудыг шоолж од болсон тэрбээр 12 сарын 31-нд энэ дүүрэгт төржээ.
Чинээлэг амьдрал. Түүний эцэг Пак Вон Хо угаас баян, өдгөө DI корпорацийн захирал аж. PSY Ганнамын баян гэртээ, хангалуун өсчээ. Тэрбээр баячуудын хүүхдүүд явдаг Банпо бага, дунд сургууль мөн Сехва ахлах сургуулийг төгсчээ.
“Заналхийлэл”-д өртөгч. PSY хичээл хийх дургүй хүүхэд байжээ. Тэрбээр...